ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” СУРГАЛТАД ОРОЛЦОГЧДОД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА.

2023-04-28

Монгол Улсын Сонгуулийн хорооноос “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” сургалтын хоёрдугаар ээлжийг 2023 оны 04 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Сургалтын багш, чиглүүлэгчээр Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг хариуцсан төлөөлөгч, сургагч багш, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.Серикболат, Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга Д.Аманбек нар аймгийн төвийн ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад сонгох, сонгогдох эрх, сонгуулийн зарчим, хуулийн зохицуулалт, мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, хэрхэн хариуцлагатай сонгогч байх тухай мэдлэг, мэдээлэл өгч, амжилттай төгсөгчдөд гэрчилгээ олгов.

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 16
16 / 100%