ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо хуралдлаа

2023-04-26

Аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо хуралдаж “Эрдэнэтэд хамтдаа хөгжье” хөтөлбөрийн төслийн хэлэлцлээ. Хуралд хорооны дарга С.Ганцогт, гишүүн Д.Мөнхболд, Д.Энхзориг, Д.Эрдэнэцогт нар оролцлоо.

Тус хөтөлбөр нь Орхон аймагт шилжин ирж суурьшин ажиллаж амьдрах, иргэд, ААН, байгууллагыг угтан авахад шаардагдах бэлтгэлийг хангах, аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, мэдээллийн нэгдмэл удирдлага, зохицуулалтыг бий болгож цахимжуулах, төрийн үйлчилгээг ойлгомжтой, шуурхай болгож аймаг, сум орон нутгаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Хорооны гишүүд Засгийн газрын эрх хэмжээний хүрээнд шийдэгдэх газар, үйлдвэр технологийн парк, томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэн түрүүнд шийдвэрлүүлэхээр хүсэлтээ уламжлах шаардлагатай байгааг хэллээ. Дэд бүтцийн суурь нөхцөлүүд бүрдэж байж Орхон аймаг хүн амаа 20 хувиар өсгөх боломж бүрдэнэ гэдгийг холбогдох албанынханд хэлж байна. Хорооны санал дүгнэлтийг аймгийн ИТХ-ын хуралдаанд хорооны дарга С.Ганцогт танилцуулна.