Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо хуралдаж Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Хуралд хорооны дарга Д.Энхзориг, гишүүн Х.Оюун-Эрдэнэ, О.Мөнх-Од, С.Эрхэмбаяр нар оролцлоо.
Аймгийн 2023-2024 оны Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор мал аж ахуйн чиглэлээр-13, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чиглэлээр-4, газар тариалангийн чиглэлээр-14, хүнсний чиглэлээр-1, нийт 32 заалт бүхий ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулан танилцуулсан юм.
Хорооны санал дүгнэлтийг хурлын хуралдаанд Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны дарга Д.Энхзориг танилцуулна.