ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хийдүүдэд хяналт шалгалт хийлээ

2023-04-21

Аймгийн ИТХ-ын даргын 2023 оны 04-р сарын 11-ний өдөр баталсан удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Хийдүүдэд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан 4 дүгээр сарын 19-нөөс 21-ны өдрүүдэд 8 хийдэд хяналт, шалгалт хийлээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороо, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Цагдаагийн газрын Нийтийн хэв, журам хамгаалах тасаг, ТЕГ-ын Орхон аймаг дахь газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн төлөөлөлүүд оролцож тус тусын чиглэлээр хяналт, шалгалтыг хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар мэдэгдэл, зөвлөмжийг өгч ажиллалаа.