ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Иргэний зөвлөлийн гишүүдэд 10 хүн нэр дэвшинэ

2023-03-30

Иргэний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах комисс хуралдаж, Зөвлөлд нэр дэвших хүсэлт ирүүлсэн иргэдийн жагсаалт товч намтрыг 30 хоногийн хугацаанд цахим хуудас, мэдээллийн самбар болон бусад хэлбэрээр иргэдэд ил тод тавьж, санал авах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийг 14 хоногийн хугацаанд хүлээн авсан бөгөөд, 10 иргэний материал ирж, тавигдах шаардлагыг бүгд хангаж байгаа тул 2023.04.03-ны өдрийн 08:00 цагаас 30 хоногийн хугацаанд цахим сайт, болон багийн ажлын албаар дамжуулан иргэдээс санал авах юм.

Цахим хуудсаар ирүүлсэн санал, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн хурлаас ирсэн саналыг 7 хоногийн хугацаанд нягталж, хамгийн их санал авсан дарааллаар нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргаж, холбогдох материалын хамт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 7 хоногийн дотор хэлэлцэж, гишүүдийг томилно.

Иргэний зөвлөл нь харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөл юм.