ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” хөтөлбөрийг баталлаа

2023-02-28

Аймгийн ИТХ-ын ээлжит XIV хуралдаанаар Өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хөтөлбөрийг 2023-2026 онд хэрэгжүүлэхээр баталлаа.

Тус хөтөлбөр бичил бизнес, халамжаас бусад орлогогүй өрхийн өөртөө ажлын байр бий болгох, ажлын байраа хадгалах санаачилгыг дэмжих зорилготой.

Хөтөлбөрийн үндсэн зорилгын хүрээнд Бизнес эрхлэгчдийн бүртгэлийн систем бий болгох, хөтөлбөрт хамрагдах өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн судалгаа гаргах, мэдээлэл хүргэх, хөтөлбөрт оролцогчдыг чадавхжуулах, Бизнес эрхлэгчдэд санхүүжилт олгох, хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах, Бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.  

Хөтөлбөрийн үр дүнд

  • Шинээр 250 орчим ажлын байр нэмэгдэж, 200 орчим ажлын байр хадгалагдана.
  • 1000 орчим иргэнд бизнесийн анхан болон дунд шатны зөвлөх үйлчилгээ үзүүлж 130 орчим иргэнд мэргэжил олгоно.
  • Бизнес эрхлэгчдэд шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглах ажлын байр зэрэг шинэлэг үйлчилгээ, дэмжлэг бий болно.
  • Оюуны өмчөөр хамгаалагдсан болон брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болно.
  • Улс, орон нутагт хэрэгжиж буй бусад төсөл хөтөлбөрүүдэд хөтөлбөрт сонгогдсон өрхүүд хамрагдах боломж нэмэгдэж, бизнес эрхлэгчдийг туршлага судлах, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд хүргэх зэрэг арга хэмжээнүүдэд оролцуулна.
  • Өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх төв бий болно