ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хороо хуралдлаа

2023-01-23

Орхон аймгийн ИТХ-ын Эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хороо хуралдаж 2023 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Тус хороо энэ онд аймгийн ЗДТГ-ын дэргэдэх хорооны чиг үүрэгт хамаарах хэлтэс агентлагуудын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй танилцах, хорооны нэрэмжит ажлыг зохион байгуулах зэрэг зохион байгуулалтын асуудлаар 6, хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар 5, хяналт шалгалтын чиглэлээр 5,  Судалж боловсруулах ажлын талаар 4 ажлыг хийхээр тус тус төлөвлөжээ.  

Мөн тус хорооны хурлаар аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн 2022 оны тайлан, 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэж, хурлын хуралдаанд хорооны дүгнэлтээ танилцуулахаар боллоо.