Аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо хуралдаж 2023 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Тус хороо 2023 онд сар бүр хуралдаж хорооны хариуцаж ажиллах чиглэлийн судалгаа хийх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг саналууд гарч, 17 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгажээ.
Тус хорооны хуралд Эдийн засаг үйлдвэрлэлийн хорооны дарга Д.Энхзориг, гишүүн П.Ганзориг, Д.Мөнхболд, Д.Өсөхбаяр нар оролцлоо.