Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд Улс, аймгийн цолтой 64 бөх барилдаж Монгол Улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Монгол Улсын начин Д.Амарсайхан үзүүрлэлээ. Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Юмэнхүү, Ардын Их Хурлын Депутат Л.Баяндалай, Д.Рэнцэннацаг, С.Ёндонжамц, Д.Цэен-Ойдов нар оролцлоо