ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орхон аймгийн төсвийг баталлаа

2022-12-04

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанаар аймгийн 2023 оны төсвийг хэлэлцэн төсвийн орлого, зарцуулах зардлын хэмжээг 256.9 тэрбум мянган төгрөг, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 142,9 тэрбум төгрөгөөр баталлаа.

2023 оны төсвөөс онцолбол, Засгийн газрын тэргүүлэх зорилт хог хаягдлын менежмент, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрт 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. 2022 онд эхлүүлсэн авто замууд болох Танил захын орчмын 2,6 км авто зам, Есөн-эрдэнэ захаас А1001 авто замтай холбох, Баянбулаг багийн 0,7 км авто замын ажлуудыг 2023 онд бүрэн дуусгах, Жаргалант суманд 500 тн-ын зоорь барьж ашиглалтад оруулна. Хот тохижуулах газар болон нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдэнэ.

 

Мөн орон нутгийн төсвөөс төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг улсын төсвөөс 20 хувиар, орон нутгийн төсвөөс 40 хувиар, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг нийт 60 хувиар нэмэгдүүлэхээр, төрийн бусад албан хаагчдын цалин хөлсийг орон нутгийн төсвөөс 40 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, тус нэмэгдэлд 2,9 тэрбум төгрөг зарцуулахаар хурлын хуралдаанаар баталлаа.