ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Иргэдийн оролцоо-төлөөлөгчийн манлайлал-төрийн үйлчилгээ” нэгдсэн өдөрлөг боллоо

2022-11-23

Орхон аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 39.1.9 дэх хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор “Иргэдийн оролцоо-Төлөөлөгчийн манлайлал-Төрийн үйлчилгээ” нэгдсэн өдөрлөгийг Баян-Өндөр сумын спорт зааланд зохион байгууллаа.

Өдөрлөгт аймгийн ИТХ-д Зэст, Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Говил, Баянцагаан, Бүрэнбүст багаас сонгогдсон Төлөөлөгчид оролцож иргэдэд ажлаа тайлагнаж, сонгогчдын өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, хурлаас баталсан захиргааны хэм хэмжээний акт болон аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдийг танилцууллаа. Мөн тус өдөрлөгт аймгийн ЗДТГ,  Баян-Өндөр сумын ЗДТГ, БШУГ, БОАЖГ, ГБХЗХГ, ГХБХБГ, ХХААГ, ХХҮГ, ОБГ, Цагдаагийн газар, ЭМГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, , Улсын бүртгэлийн хэлтэс, "Эрдэнэт-Ус ДТС" ОНӨХК, "ЭБЦТС" ТӨХК, "ЭДЦС" ТӨХК, СӨХ-ны салбар зөвлөл зэрэг 34 байгууллага оролцлоо.

Тус өдөрлөг 2022.11.25-нд Залуучуудын ордонд болох бөгөөд Шанд, Наран, Цагаанчулуут, Булаг, Рашаант, Эрдэнэ, Баянбулаг, Их залуу, Даваат, Уртын гол, Яргуйт, Дэнж, Малчин багийн иргэд оролцох боломжтой.