Аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаанаар 14 асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах" үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймагт 2022-2027 онд хийгдэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөнд удирдлага зохион байгуулалт, газар тариалан, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 23 зорилт, 50 арга хэмжээг хэрэгжүүлэхээр туслаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр тариалангийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмс, хүнсний ногооны 20%-ийг инженерийн хийцтэй услалтын системтэй холбох, хүн амын хэрэгцээт төмсийг 100%, хүнсний ногооны 80%-ийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангах, төмс, хүнсний ногооны нийт талбайг органик, болон биологийн бордоогоор бордож, хөрсний үржил шимийг дээшлүүлэх, 500тн багтаамжтай хагас механикжсан зоорь ашиглалтад оруулах, орон нутагт хүнсний чиглэлийн 1, бордооны үйлдвэр 1, сав баглаа боодлын 1 үйлдвэр байгуулж, хүнсний 4 үйлдвэрийг хөгжүүлэх гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж хүн амын хэрэгцээт гурилан бүтээгдэхүүний 50%-ийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангах зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.