ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2022-11-09

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

  1. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь Орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын удирдлага зохион байгуулалт, үр ашгийг дээшлүүлэх, дүрмийг боловсруулах зөвлөх үйлчилгээний зардал төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримтуудыг ирүүлнэ.
  • Байгууллагын ерөнхий танилцуулга
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана.
  • Сүүлийн 5 жилийн хугацаанд 2-оос доошгүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх бөгөөд энэ  талаарх мэдээлэл, гэрээ, акт ирүүлнэ.
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл /Компанийн засаглалын асуудлаар мэргэшсэн баг байх/
  • Сүүлийн 5 жилийн санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана.
  • Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай. Татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана./Тендерт оролцогчийн ирүүлсэн татварын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүй./
  1. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 11-р сарын 18ы өдрийг хүртэл 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар Өөрийн тоон гарын үсгийг ашиглан Төрийн худалан авах ажиллагааны цахим системээр, 2022 оны 11-р сарын 21-ны өдрийн 09:00 цаг–ний дотор ирүүлнэ үү.

 

 

Орхон аймаг, Нутгийн удирдлагын ордон

113 тоот, Орон нутгийн өмчийн газар,

 утас/факс 70358570

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 16
16 / 100%