ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XII, XIII ХУРАЛДААНЫ ТОВЫГ БАТАЛЛАА

2022-11-01

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдааныг 11 дүгээр сарын 22-ны өдөр, XIII хуралдааныг 12 дугаар сарын 01-ний өдөр хуралдуулахаар тов баталлаа.

XII хуралдаанаар газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр, 2023 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг батлах, 2023 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог тогтоох зэрэг 12 асуудлыг хэлэлцэх бол XIII хуралдаанаар газрын харилцааны талаар 2022 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн биелэлт, 2023 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2023 оны төсөв зэрэг таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Аймгийн ИТХ-ын хуралдааны бэлтгэлийг хангаж хурлын Зөвлөл энэ сарын найманд хуралдах бөгөөд хэлэлцэх асуудлын боловсруулалтыг чамбай хийх, өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврыг тусгах,  шинээр батлах хөтөлбөрүүдийн хамрах хүрээ, үр дагаврыг олон талаас тооцох шаардлагатай зэрэг саналыг Зөвлөлийн гишүүд илэрхийллээ.