ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хорооны хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцлээ

2022-09-13

Орхон аймгийн ИТХ-ын Эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хорооны хуралдаанаар Орхон аймгийг 2023 онд хөгжүүлэх жилийн ажлын төлөвлөгөө, орон нутгийн өмчид бүртгэлтэй барилга байгууламжийг дуудлага худалдаагаар худалдах, дахин төлөвлөлтөд оруулах зөвшөөрөл олгох, Орхон аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн ИТХ-д хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн байгууллагуудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгах тухай асуудлуудыг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ.  Хурлын хуралдаанд тус хорооны дарга С.Юмэнхүү санал дүгнэлтээ танилцуулах юм.