ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

2022-09-10

Жил бүрийн есдүгээр сарын 10-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг Орхон аймгийн ЦАУЗБК-оос зохион байгуулдаг билээ. Орхон аймагт өөрийн биеэр хэлмэгдсэн нэг, хэлмэгдэгсдийн үр хүүхэд ач зээ нарын төлөөлөл 89 иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд энэ өдөр тэдний төлөөлөлтэй уулзаж, Орхон аймгийн ЦАУЗБСК-оос хийгдэж буй ажлыг танилцуулж, мэдээлэл өглөө. Мөн Монгол улсын Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөнд цэцэг өргөж,  Орхон аймгийн Хутагт ламын Ганданшаддүвлин хийдэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хойдын буянд ерөөл хурж, мандал өргөсөн юм. 

Түүнчлэн 2022.09.05-2022.09.10-ны өдрүүдэд “Түүхээ эргэн санацгаая!” аяныг өрнүүлж, БШУГ-ын түүх, нийгмийн ухааны мэргэжлийн багш нарын баг Орхон аймгийн музейн хэлмэгдэгсдийн дурсгалын буланд төрийн албан хаагчдыг хамруулан “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт дүгнэлт, сургамж” сургалтыг зохион байгуулж, мэдээлэл өгчээ. Уг сургалтад мөн ЕБС-ын ахлах ангийн сурагч, МСҮТ болон их дээд сургуулийн оюутнуудын мөн хамруулсан юм.