ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сүм, хийдүүдэд шалгалт хийлээ

2022-09-07

Орхон аймгийн ИТХ-ын байгууллагад хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн шашны 8 байгууллагад Орхон аймгийн ИТХ-ын Эрх зүйн нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга С.Юмэнхүүгээр ахлуулсан ажлын хэсэг хяналт, шалгалт хийлээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дах газрын ажилтан, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрын төлөөлөл, Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан, Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн нар багтаж, төр сүм хийдийн харилцааны тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийн байдлыг шалгалаа.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зөвлөмж хүргүүлж, цаашид анхаарах асуудлын чиглэл гаргаж шашны байгууллагуудад хүргүүлнэ. Мөн шалгалтын дүнг нэгтгэн аймгийн ИТХ-ын даргад танилцуулан, аймгийн ИТХ-ын зөвлөл болон Хурлын хуралдаанд оруулж, тус байгууллагуудын үйл ажиллагаа явуулах хугацааг сунгах эсэхийг шийдвэрлүүлэх юм.