ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

1А” хороолол бүхэлдээ 3-5 жилийн хугацаанд баригдаж дуусна

2022-06-29

2014 онд барилгын ажил нь эхэлсэн ч дэд бүтэц тавигдаагүй шалтгаанаар хойшлоод байсан “1А” хорооллын гүйцэтгэгч тал болох БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ISMG” компанийн төлөөлөлтэй албан уулзалт хийж, санал солилцлоо. Тус хороооллыг дэд бүтцэд холбоход шаардлагатай хөрөнгийг орон нутгийн төсөв болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтаар шийдэж, барилгын ажил эхлэх боломжтой боллоо. Дэд бүтцийн барилга байгууламжууд хугацаандаа ашиглалтанд орвол гүйцэтгэгч тал энэ жил тус хорооллын эхний 3 байрыг ашиглалтанд оруулах боломжтойг хэлж байна.

 Гүйцэтгэгч компани “1А” хорооллын зураг төслийг шинэчлэх шаардлагатай байгааг илэрхийлсэн бөгөөд Захиалагч тал болох АЗДТГ-аас гэрээг шинэчилж, 1000 айлын орон сууцыг хурдан хугацаанд ашиглалтанд оруулах шаардлагатай байгааг хэллээ. Дэд бүтцээс шалтгаалахгүйгээр барилгын ажил удааширсан тохиололд газрын гэрээг цуцлах боломжтой гэдгийг ч гүйцэтгэгч талд мэдэгдсэн юм. Тус компаниас иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн, тодорхойгүй байгаа зарим зүйлийг тодруулахад “1А” хороолол бүхэлдээ 3-5 жилийн хугацаанд баригдаж дуусна, 1мк2-ийн үнийг зах зээлийн ханштай уялдуулж тогтоох бөгөөд аль болох хурдан хугацаанд барилгаа ашиглалтанд оруулснаар үнэ тогтвортой байх боломжтойг хэлж байна. Орон нутгийн удирдлагуудаас м2-ийн үнийг барих, орон нутгаас ажиллах хүч авах, туслан гүйцэтгэгчээр аль болох орон нутгийн компаниудыг сонгож ажиллах талаар саналаа хэлж, гэрээнд тусгахыг үүрэг болголоо.