ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баяр наадмын хороо, зардлыг задаргааг баталлаа

2022-06-08

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус VI хуралдаанаар Тулгар төрийн 2231, их монгол улс байгуулагдсаны 816, ардын хувьсгалын 101 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын хороог 34 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, Засаг даргын орлогч А.Түвшинжаргалыг баяр наадмын хорооны даргаар,  аймгийн Аймгийн  Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, “Эрдэнэт-үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнх нарыг орлогч даргаар, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оюунтүлхүүрийг нарийн бичгийн даргаар тус тус ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Тус хуралдаанаар мөн Орхон аймгийн баяр наадмыг зохион байгуулах зардлын задаргааг хэлэлцсэн бөгөөд ажлын хэсгээс оруулсан төсвийг нэмэгдүүлэхийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх дэмжсэн юм. Ажлын хэсгээс наадмын нээлт, соёл урлаг, спортын арга хэмжээ, үндэсний бөх, хурдан морь, үндэсний сур, шагайн харвааг зохион байгуулах зардал, хэв журам хамгаалах, худалдаа, тээвэр, үйлчилгээний зардал зэрэгт нийт 200 орчим сая төгрөгийг зарцуулах саналыг аймгийн ИТХ-ын Ээлжит бус VI хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулсан бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид баяр наадмын үеэр ажиллах албан хаагчид, ураг соёлын арга хэмжээнд оролцох уран бүтээлч, хүүхэд багачуудад зарцуулах урамшууллын хэмжээ болон салбар комиссуудын үйл ажиллагааны төсвийг нэмэгдүүлэх санал гаргаж олонхийн саналаар 70 сая төгрөгөөр нэмэгдүүлэн баталлаа.