ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хэлмэгдэгчдийн дурсгалд зориулан “Ногоон төгөл” байгууллаа

2022-05-30

Орхон аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэлмэгдэгчдийн дурсгалд зориулан наадмын талбайн баруун урд “Ногоон төгөл” бий болгож, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөл 108 мод тарьлаа.

Өнөөдрийн байдлаар манай аймагт 89 хэлмэгдэгсэд бүртгэлтэй байдаг бөгөөд  тэдний 76-д нь нөхөн олговорыг олгоод байна. Улс төрийн хилс хэргийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн жил бүр олон талт арга хэмжээг зохион  байгуулдаг бөгөөд үүний нэг нь 108 мод тарих үйл ажиллагаа юм.