“Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Энэ жил Орхон аймгаас “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор 15, хоёрдугаар зэргийн одонгоор 292 ээжийг шагналаа. Орхон аймгаас хамгийн залуу нь 30 насандаа зургаан хүүхдийн ээж болсон Яргуйт багийн иргэн Эрдэнэчулууны Даваасүрэн, Даваат багийн иргэн Бат-Өлзийн Мөнхчоож нар байсан юм.