Огноо: 2022.05.10
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
- Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь "Цахим Эрдэнэт-1" хөтөлбөрийг хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд Смарт Эрдэнэт интерфейс хийх-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Цахим Эрдэнэт-1" хөтөлбөрийг хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд Смарт Эрдэнэт интерфейс хийх ажил болно.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь тус үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 05 сарын 20-ны 09:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар Өөрийн тоон гарын үсгийг ашиглан Төрийн худалан авах ажиллагааны цахим системээр, 2022 оны 05 сарын 20-ны өдрийн 09:00 цаг–ний дотор ирүүлнэ үү.
Орхон аймаг, Нутгийн удирдлагын ордон
113 тоот, Орон нутгийн өмчийн газар,
утас/факс 70358570