- Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь "Эрдэнэт хотын цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангахаар төлөвлөж буй 35кв-ын агаарын шугамын трасс зураглал, зураг төсөл боловсруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэт хотын цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангахаар төлөвлөж буй 35кв-ын агаарын шугамын трасс зураглал, зураг төсөл боловсруулах ажил болно.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь Эрчим Хүчний Яамны Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 0.4-35кВ тусгай зөвшөөрөлтэй байх ба тус зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 05 сарын 25-ны 09:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар Өөрийн тоон гарын үсгийг ашиглан Төрийн худалан авах ажиллагааны цахим системээр, 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 09:00 цаг–ний дотор ирүүлнэ үү.
Орхон аймаг, Нутгийн удирдлагын ордон
113 тоот, Орон нутгийн өмчийн газар,
утас/факс 70358570