ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орхон аймгийн ИТХ-ын нэрэмжит сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо

2022-05-09

     Сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг, эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийн мэдлэгийг сурталчлах зорилгоор Орхон аймгийн ГХУСАЗСЗБоловсрол шинжлэх ухааны газарУлаан загалмайн нийгэмлэгОрхон аймгийн замын цагдаагийн газар хамтран зохион байгуулж буй “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо. Уг тэмцээн нь энэ жил 39 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Орхон аймгийн сургуулийн өмнөх боловсролын 17 байгууллагын 300 гаруй хүүхэд эцэг, эхийн хамт оролцлоо. Тэмцээн мэндчилгээ, урлагийн тоглолт, гэрийн даалгавар, буухиа тэмцээн гэсэн төрлөөр явагдсан бөгөөд Нэгдүгээр байранд 6-р цэцэрлэг, Хоёрдугаар байранд 3-р цэцэрлэг, Гуравдугаар байранд 1-р цэцэрлэгийн хүүхдүүд тус тус шалгарлаа.

       Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн 6-р цэцэрлэгийн хүүхдүүд Улсын хэмжээнд зохион байгуулагдах дараагийн шатны тэмцээнд оролцох юм байна. Мөн эхний 3 байранд шалгарсан 3 баг буюу 6-р цэцэрлэг, 3-р цэцэрлэг, 1-р цэцэрлэгийн багууд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Амарын талбайд зохион байгуулагдах арга хэмжээний үеэр Гала тоглолт хийж Замын хөдөлгөөний дүрмийг олон нийтэд танилцуулах юм байна.