ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орхон, Булган аймгийн ГХУСАЗСЗ-үүд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар санал солилцлоо

2022-05-02

Эхний ээлжид тус хоёр аймгийн хил залгаа сумдууд дуудлага мэдээлэл гарахад газарзүйн байршлын хувьд аль ойрхон талын цагдаагийн албан хаагчид тусламж үзүүлэх,замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бүх талын хамтын ажиллагааг уялдуулан тогтмолжуулах,хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлаар санал солилцох, хамтарсан хяналт, шалгалтыг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуулах,малын хулгайтай тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан хяналт, шалгалт тогтмол зохион байгуулах зэрэг ажлыг хамтран хийхээр санамж бичиг тусгасан бөгөөд тус уулзалтаар хэд хэдэн арга хэмжээг нэмж тусгахаар хэлэлцлээ.