Орхон аймгийн ИТХ-ын Төсөв санхүүгийн хөгжлийн хороо хуралдаж, аймгийн 2022 оны тодотгосон төсөв, Эрдэнэт сангийн журмын төслийг хэлэлцлээ. Тус хуралдаанд төсөв санхүүгийн хөгжлийн хорооны дарга Г.Эрдэнэбат, гишүүн Д.Мөнхбат, Д.Доржпүрэв, С.Ганцогт нар оролцож, хэлэлцэх асуудалтай холбоотой санал дүгнэлтээ аймгийн ИТХ-ын Ээлжит IX хуралдаанд танилцуулахаар боллоо.