Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн II хуралдаанаар
- Эрдэнэт хотын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө,
- хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилтийг бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай,
- Эрдэнэт сангийн журам батлах тухай,
- Ус, татан зайлуулж байгаа бохир усны бодит өртөг зардал, үнэ тарифыг нэмэгдүүлсэнтэй холбоотой асуудал,
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн хүсэлтийг хэлэлцэх тухай,
- аймгийн 2022 оны тодотгосон төсвийн төслийг хэлэлцэж, АИТХ-ын хуралдаанаар Ээлжит IX хуралдаанаар хэлэлцэхээр дэмжлээ. Ээлжит IX хуралдаан ирэх сарын гуравны өдөр 09:00 цагаас Нутгийн удирдлагын ордонд хуралдана
Мөн зөвлөлийн хурлаар “Эмч”, “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөр”-ийн 2021 оны тайланг хэлэлцлээ.