ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Жаргалант сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг сургалтад хамрууллаа

2022-04-25

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ЭБАТ-уудын 2022 онд хийж хэрэгжүүлэх, ажлын төлөвлөгөөний дагуу Жаргалант сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд авлигын талаарх ойлголт, хор хохирол, авлигын гэмт хэрэг, хариуцлага, ХАСХОМ гаргахад анхаарах асуудал, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт мэдээлэл хийж зохих мэдлэг чадвар эзэмшүүлэх сургалтыг энэ сарын 22-нд зохион байгууллаа.

Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зохицуулалтууд, Авлигын талаарх ойлголт, хор хохирол, шалтгаан, холбогдох эрх зүйн асуудлууд Авлигын гэмт хэрэг, хариуцлага, ХАСХОМ, ХАСУМ гаргахад анхаарах асуудал зэрэг сэдвээр тодорхой мэдээлэл өгч,   харилцан ярилцсан сургалт болж өндөрлөлөө.