ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил-оролцоо" нэгдсэн арга хэмжээ боллоо

2022-04-20

       Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас гурван сарын хугацаанд “Жендерт  суурилсан хүний эрхийг хүндэтгэе!” сэдэвт аяныг зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд өнөөдөр уурхайчин соёлын ордонд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил-оролцоо" нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн бодлого, үйл ажиллагааг танилцуулах, нийгэмд эерэг ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, манлайллыг дэмжих зорилготой бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үзэсгэлэн мөн гарсан юм.

      Орхон аймгийн хэмжээнд 4216  хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн  29.7% нь төрөлхийн, 70.2% нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Орхон аймгийн тухаййд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр улсад жишиг болохуйц арга хэмжээг хэрэгжүүлдэг бөгөөд үр дүнтэй ажлыг улсы хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир онцоллоо. Тодруулбал, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг 80 гаруй асран хамгаалагчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалы шимтгэлийг орон нутгийн төсөвт суулгаж,  санхүүжүүлж байна. Энэхүү ажлыг сүүлийн 9 жил тасралтгүй хэрэгжүүлсэн бөгөөд жил бүр 50.0 орчим сая төгрөг зарцуулдаг байна.