ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын II хурал боллоо

2022-04-08

      Орхон аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын II хурлаар улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг Орхон аймагт хийх ажлын дэд төлөвлөгөө, аймгийн ЦАУЗБСК-ын бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудлыг хэлэлцлээ.

     Дэд төлөвлөгөөнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос өгсөн чиглэлийн дагуу Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэлмэгдэгчдийн дурсгалд зориулан Баян-Өндөр уулын бэлд “Ногоон төгөл” бий болгож, талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Уг ажлын хүрээнд хашаа хайс сэргээн барьж, хаягжуулан мод тарих үндэсний өдрүүдээр улс төрийн хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарын төлөөллийг оролцуулан мод тарьж, орчны талбайг цэцэрлэгжүүлэн, тохижилт хийх, арчлан хамгаалахтай холбогдох зардлыг орон нутгийн төсөв, иргэдийн хандив тусламжаар  шийдэх талаар хэлэлцлээ. Энэхүү ажлыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

      Мөн тус хурлаар комиссын үйл ажиллагааг өргөжүүлэх, цаг үеийн шаардлагаар салбар комиссын бүрэлдэхүүнийг шинэчилж, есөн гишүүнтэй ажиллахаар болсон. Аймгийн ЦАУЗБСК-ын өнөөдрийн хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ЦАУЗБСК-ын дарга Д.Мөнхбат, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд аймгийн ЦАУЗБСК-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн Архивын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн хууль зүйн системчлэл хариуцсан ажилтан Л.Түмэннаст, аймгийн УБХ-ийн ИБТ-ийн дарга Ө.Ганзориг, ТЕГ-ын Орхон аймаг дахь газрын ажилтан Д.Батсайхан, аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн П.Одончимэг, аймгийн ИТХ-ын ажилтан Э.Халиун, Ч.Нарангарвуу нар оролцлоо.