ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо хуралдлаа

2022-02-08

       Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны хурлаар аймгийн ИТХ-ын хуралдааны үлгэрчилсэн дэг, “Төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журам”, Төлөөлөгчийн ёс зүйн  дүрэм, Хурлын хорооны үйл ажиллагааны журмын төсөл, Иргэний зөвлөлийн 2021 оны тайлан, 2022 оны төлөвлөгөөг хэлэлцэн аймгийн ИТХ-ын Ээлжит бус VII хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ.

      2022 оны нэгдүгээр сарын нэгнээс Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор дээрх эрх зүйн баримт бичгийг шинэчлэн батлахаар хорооны хуралдаанаар хэлэлцүүлж байгаа билээ. Журмын төслүүдийг энэ сарын 10-нд хуралдах АИТХ-ын хуралдаанаар эцэслэн батална