XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Орхон аймгийн ИТХ-ын дээд шагнал “Цагаан арслан” цом, соёрхлоор Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө зүрх сэтгэлээ зориулж байгаа шилдэг байгууллага болох Орхон аймгийн “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн хамт олныг шагналаа.