ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийг дэмжих тоног төхөөрөмж /Орхон, Баян Өндөр, Жаргалант сум/
Тендер шалгаруулалтын дугаар: БШУЯ/202212041
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг "Цахим Эрдэнэт" хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ууд, МСҮТ-үүдэд ухаалаг дэлгэц худалдан авах тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:“Тйим”
Багц-1:Шалгалтын тест уншдаг төхөөрөмж, программын хамт -240,000,000 төгрөг
Багц-2: Ухаалаг дэлгэц-245,000,000 төгрөг
Багц-3 : Компьютер, тоног төхөөрөмж -2,515,000,000 төгрөг
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийн хураамжийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийн баталгаа ирүүлэх эсэх: Тийм
Багц-1:Шалгалтын тест уншдаг төхөөрөмж, программын хамт -2,400,000 төгрөг
Багц-2: Ухаалаг дэлгэц-2,450,000 төгрөг
Багц-3 :Компьютер, тоног төхөөрөмж-25,150,000 төгрөг
Тендерийг 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 02-р сарын 26-ны 09 цаг 10 минутад цахимаар зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар
Нутгийн удирдлагын ордон 1 давхар 113 тоот өрөө,
Утас:70358570