Эрдэнэт хотыг Ухаалаг хот болгох, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай, стандарттай, эмх цэгц, дэг журамтай болгож, бүх шатандаа Олон улсын стандартыг нэвтрүүлж, дэлхийн жишигт хүрэх зорилгоор сургалтанд аймгийн ИТХ, ЗДТГ болон холбогдох агентлаг, хэлтсийн удирдлага, албан хаагчдыг оролцууллаа.
Сургалтанд World Standard Consulting ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав,
World Standard Consulting ХХК-ийн сургагч багш Д.Хүрэлбаатар,
Монголын хүний нөөцийн аудиторуудын холбооны гүйцэтгэх захирал, сургагч багш Б.Батгарэл,
World Standard Consulting ХХК-ийн сургалт эрхэлсэн захирал Т.Бадамсэд нар стандартын талаар илтгэл тавилаа