“Үндсэн хууль ба хүний эрх” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын үеэр "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолборт Монгол улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан марк, мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэн боллоо. Үзэсгэлэнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс өнөөдрийг хүртэлх мөнгөн тэмдэгтүүд, цаг хугацааны гэрч болсон ховор марк, 1992 онд Үндсэн хууль батлахад гар бие оролцсон депутатуудын талаарх түүхэн баримтуудыг дэлгэжээ.
Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулан Монголын Үндэсний шуудан холбооноос энэ сарын 7-нд шинэ марк хэвлэн гаргасан байна.
Үзэсгэлэнг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтаншагай, Орхон аймаг дахь Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу нар зохион байгууллаа