ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ээлжит XIII хуралдаанаар 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийг баталлаа.

2021-12-27

Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ээлжит XIII хуралдаанаар 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийг баталлаа. Тус хөтөлбөр эмэгтэйчүүдийг чадавхжуулахад чиглэсэн судалгаа, сургалт, нөлөөллийн олон талт  ажлуудыг зохион байгуулж, хөгжил, оролцоог  нь нэмэгдүүлэх, нийгмийн манлайллыг нэмэгдүүлж, өрх гэрт жендэрийн хэвшмэл ойлголтын талаарх мэдлэг олгох, эрүүл амьдралын дадал бий болгож, эерэг хандлагыг төлөвшүүлэх, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх зорилготой юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр орон нутгийн бодлогын баримт бичиг, хөтөлбөрт эмэгтэйчүүдийн талаарх нарийвчилсан суурь судалгаа, тоон  мэдээллийг нэгтгэх, судалгаанд  үндэслэн нэмэлт заалт оруулах, шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, орон нутгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл, тусламж, хөтөлбөрт хамрагдах эмэгтэйчүүдийн тоо, гэр бүлийн хүрээнд  жендэрийн хэвшмэл зан үйлийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Мөн Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2021 оны алдартнуудыг шалгаруулж, 2022 оны түрээсийн орлогын төлөвлөгөө, Иргэдэд орон сууцны байр өмчлүүлэх журам, 2022 онд цэргийн дүйцүүлэн, алба хаах иргэдийн тоо, аймгийн ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталлаа. Түүнчлэн Зэвсэгт хүчний 110 дугаар ангийг Батлан хамгаалах яамны орлогч сайд, Барилгын цэргийн ерөнхий газрын дарга асан хошууч генерал Дамбын Бавуугийн нэрэмжит болгох саналыг дэмжиж, холбогдох газарт уламжлахыг аймгийн Засаг даргад даалгасан юм.  

Мөн өнөөдрийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын Ээлжит бус V хуралдааныг энэ сарын 28-нд хийж, төсвийн тодотголын хэлэлцэхээр илтгэгчийг баталлаа.