Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын зөвлөл хамтран хуралдаж, Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан аймаг, орон нутгийн түүхэн хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан Л.Бат-Очир, Р.Дашдондов, Ц.Доржпалам нарыг Эрдэнэт хотын “Хүндэт иргэн”-ээр шалгарууллаа.