ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн хэмжээнд нэгдсэн хяналт шалгалт хийлээ

2021-11-19

Тэргүүлэгчдийн VIII хуралдааны тогтоолын дагуу Аймгийн ИТХ-ын Хороодын даргаар ахлуулан, хорооны гишүүд ИТХ-ын ажлын алба болон холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээний байгууллагуудаас хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй байдалд хяналт шалгалт хийж байгуулагуудтай танилцаж доорх чиглэлийн дагуу шалгалт хийлээ.

  1. Аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийн биелэлтийн тухайн байгууллага дахь төлөв байдлын төвшинтэй танилцах
  2. Хурлын байгууллагын бодлого шийдвэрийн хэрэгжилттэй холбогдсон бүрдүүлж, баяжуулж ашиглаж байх мэдээллийн сантай эсэх
  3. Аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийг тухай бүр, хугацаа алдалгүй хүлээн авч, хэрэгжилтийн явц байдал, биелэлтийг байгууллагын дарга биечлэн танилцаж, хариуцаж байгаа эсэх
  4. Хурлын байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн байгаа эсэх
  5. Хурлын байгууллагын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайлан мэдээг хагас болон бүтэн  жилээр гарган аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэст хугацаанд нь өгдөг эсэх, дээрх хэлтэстэй хамтран ажиллах ажлын уялдаа холбоо ямар байгаа эсэх
  6. Байгууллагууд жил бүрийн 12 дугаар сард багтаан тогтоол шийдвэрийн биелэлтийг ирүүлж байгаа эсэх
  7. Хурлаас батлагдан гарч байгаа тогтоолын шийдвэрийн талаар сурталчилсан байдал

Тухайн байгууллагын дарга удирдлагуудад цаашид авах арга хэмжээний талаар чиглэл, үүрэг даалгавар өгч ажиллалаа.