ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“БИ УХААЛАГ ХОТЫН ШУДАРГА ИРГЭН” эссэ бичлэгийн уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгууллаа

2021-11-17

      Орхон аймгийн болон Баян-Өндөр сумын ГХУСАЗСЗ, Боловсрол, соёл урлагийн газар хамтран “БИ УХААЛАГ ХОТЫН ШУДАРГА ИРГЭН” эссэ бичлэгийн уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, “Ухаалаг Эрдэнэт” хотын авлигагүй шударга иргэдийг төлөвшүүлэх зорилготой уг уралдаанд 13 ЕБС-ийн 72 эссэ бичлэг ирж, хоёрдугаар шатанд 12 сурагчийн эссэ шалгарчээ.

Өнөөдөр эдгээр 12 сурагч удирдсан багшийн хамтаар илтгэл тавьж:
🥇Нэгдүгээр байр: Жаргалант сургуулийн сурагч 9а ангийн сурагч Ц.Пүрэвмаа, багш Л.Амаржаргал
🥈Хоёрдугаар байр: 16-р сургуулийн 12а ангийн сурагч Н.Мягмардаш, багш н.Энхсайхан
🥉Гуравдугаар байр: 1-р сургуулийн 10г ангийн сурагч О.Очирбат, багш Ж.Отгонжаргал нар тус тус эхний байранд шалгарлаа.
Шагналын эзэд болсон нийт багш сурагчдад сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье!