ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төсөв санхүүгийн хөгжлийн хороо хуралдлаа

2021-11-11

      Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны хуралдаанаар Орхон аймгийн Нйигмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаа, өр, авлагатай холбоотой асуудлаар хэлэлцлээ. Тодруулбал, тус хэлтэст өнөөдрийн байдлаар төр хувийн хэвшлийн 70 гаруй байгууллага 6.1 тэрбум төгрөгийн өр, авлагатай байгаа юм.

      Дээрх байгууллагууд өрөө барагдуулаагүй тохиолдолд нийгмийн даатгалын сангаас иргэдэд хүрэх тэтгэвэр, тэтгэмж олгох санхүүжилт дутагдах, тасалдах нөхцөл байдал гарч болзошгүй тул үүнээс урьдчилан сэргийлж Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны хуралдаанд асуудлаа танилцуулж байгаа аж. Тус хэлтсээс эхний ээлжинд өндөр авлагатай “Очир төв” ХХК, “Монгема” ХХК, “Медаль индустриал” болон сургууль, цэцэрлэг эмийн сан зэрэг төсөвт байгууллагуудыг нийгмийн даатгалын өрөө төлж барагдуулахад дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлагаар хангахыг хүсч ийнхүү тус хороонд хандаж байгаа аж. Дээрх өр авлага нь Засгийн газрын тогтоолоор нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн, цар тахлын дэгдэлтийн үед үйл ажиллагаа нь зогссон, орлого нь буурсан ААН, тавьсан төсвийг улсын төсөв руу буцаж татсан зэргээс үүджээ.