Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35, 36 дугаар зүйл, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй ‘‘Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл"-ийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөний дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах, цагдаагийн хошууч Г.Бадрахзул, "Хүйсийн тэгш эрхийн төв" төрийн бус байгууллагын ажилтан Т.Цогзолмаа нар Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ын дарга, гишүүдтэй уулзаж түр хамгаалах байрны үйл ажиллагаа, үйлчилгээнд хяналт, дүн шинжилгээ хийж Орхон аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй түр хамгаалах барилгын ажилтай танилцалаа.