ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ЦАУЗБСК-ийн мэдээлийн санд байгаа 90 орчим иргэн байна

2021-09-10

       Энэ жилийн хувьд Ковидын нөхцөл байдлаас хамаарч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөлд нөхөн олговорыг энэ жил дансаар шилжүүлээд байна. Сүм, хийдүүдэд Ковидын нөхцөл байдлыг харгалзан олон нийтийг хамруулахгүйгээр буяны ном хуруулах, Аймгийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслүүдийн гэрлийг асаалгаж хүндэтгэл үзүүлэх, ЕБС-ийн сурагчид, МСҮТ-ийн оюутан залуучуудад “Улс төрийн хэлмэгдүүлэлт, шалтгаан, үр дагавар, сургамж” сэдвээр мэдээлэл хийж, цахим хичээл орлоо.

     Аймгийн ЦАУЗБСК-ийн мэдээлийн санд байгаа 90 орчим иргэнээс УИХ-аас 2018 оны 01 сарын 12-ны өдөр баталсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн дагуу нөхөн олговор авахаар 40 иргэний ирүүлсэн өргөдөл, санал хүсэлтийг, шүүхийн захирамж, бусад холбогдох материалын хамт Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комисст хүргүүлэн ажиллсанаар 23 иргэнд 1,044,000,000 сая төгрөгийг олгуулсан ба одоогоор 19 иргэний нөхөн олговорт 840.0 сая төгрөг хүлээгдэж байна.

           Орхон аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс