ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Эрдэнэт үйлдвэрлэл" хөтөлбөрийг хэлэлцлээ

2021-09-10

       Эдийн засаг үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны хурлаар “Эрдэнэт үйлдвэрлэл дэд хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хэлэлцэж АИТХ-ын Ээлжит бус хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ. Тус хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчийн тоог нэмэгдүүлэх зорилгоор "Эрдэнэт ШУТП" ОНӨҮГОНТөсвөөс санхүүжилттэй эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй барьцаагүй зээл олгох төсөл хэрэгжүүлсэн бөгөөд 2019 онд 80 төсөлд 160,0 сая төгрөг2020 онд 100 төсөлд 200,0 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Харин 2021 онд уг арга хэмжээнд 270,0 сая олгохоор төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 38 бизнесс эрхлэгчийн 50 орчим төслийн бичиг баримт хүлээж аваад байгаа ажээ. 

       Мөн Төрийн байгууллагаас олгогдож  буй хөнгөлөлттэй зээлд 485 төсөлд 9,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2019 оноос хойш олгосон байгаа юм. Түүнээс гадна үйлдвэрлэл эрхлэгчдэд шинэ техник, технологи нэвтрүүлэх, туршлага судлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэр-төсөл, судалгаа шинжилгээний ажил, сургалт, арга хэмжээ, бизнес хөгжлийн төв, бизнес ширээ гарааны бизнес, оёдол үйлдвэрлэлийн сургалт, инкубаторСагс цахим дэлгүүрЭрдэнэтэд үйлдвэрлэв дэлгүүрийг Эрдэнэт ШУТП ОНӨҮГ-тай  хамтран  хэрэгжүүлээд байна.