ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны ээлжит хуралдаан боллоо

2021-09-13

Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны ээлжит хуралдаанаар аймгийн орон нутгийн өмчийн 2020 оны дүнг батлах тухай, шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулж буй ажлын тухай, 2021 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явц байдлын тухай хэлэлцлээ.

  1. 2021 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Орхон аймаг 89 ажил, Эрдэнэт-үйлдвэр хамтын 1 ажил, Улсын төсөв 1 ажил, Баян-Өндөр сум ОНХС 29 ажил, Жаргалант сум ОНХС 8 ажил, нийт 128 ажил хийгдэж дууссан. Өнөөдрийн байдлаар хийгдэж байгаа 39 ажлаас 60%-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 18 ажил байна.

       2019-2021 оны хөрөнгө оруулалтаар 2019 онд 222 ажил 44,9 тэрбум, 2020 онд 251 ажил 63,7 тэрбум, 2021 онд 128 ажил 23,7 тэрбум төгрөгийн ажил хийгдээд байна.

  1. 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Орхон аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах орон нутгийн өмчит төсөвт байгууллага-69, ОНӨААТҮГ-5, ОНӨХК-1, тусгай сан-5, Баян-Өндөр сумын ИТХ, Жаргалант сумын ИТХнийт 82 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд  улирал бүр дотоод аудитыг хийж байгаа бөгөөд  энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар давхардсан тоогоор 869 байгууллагын 1222 мэдээлэл оруулагч албан хаагч, удирдах ажилтан, дотоод хяналтын ажиллагсдад 14 удаагийн сургалтыг зохион байгуулсан байна.

      Албаны www.Sankhuu_audit_or.gov.mn сайт, И-Оффис систем, Шилэн дансны нэгдсэн цахим хуудас-СХАА, Орхон Төрийн сан зэрэг цахим хуудсаар дамжуулан мэдээлэл оруулагч нягтлан бодогч нарт цаг үеийн мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг тогтмол хүргэж, мэдээллийг тухай бүр шинэчилж байна.

  1. 2020 онд орон нутгийн өмч 51,55 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Нэмэгдсэн хөрөнгийн санхүүжилтын эх үүсвэр нь авч үзвэл:

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10,1 тэрбум төгрөг,

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 37,8 тэрбум төгрөг,

Баян-Өндөр сумын Орон нутаг хөгжлийн сан 789,5 сая төгрөг,

Жаргалант сумын Орон нутаг хөгжлийн сан 847,8 сая төгрөг,

Аваарийн зардлаар 1,5 тэрбум төгрөг,

“Эрдэнэт Ус, ДТС” ОНӨХК-ийн хөрөнгө оруулалтаар 447,5 сая төгрөг байгаа юм.