Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх хүсэлтийн талаар болон Аймгийн 2021-2022 оны Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай хэлэлцлээ.
“Ууган гарьд групп” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн албан тоотыг аймгийн Засаг даргад ирүүлсэн.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу ГХБХБГ болон Ашиг малтмал, газрын тосны газарт албан тоот хүргүүлж кадастрын мэдээлийн санд шүүлт хийлгэхэд хориглосон болон хязгаарласан талбайтай давхцалгүй тул АМГТГ-ын кадастрын цахим бүртгэлд бүртгэн боловсруулалт хийж, “Их залаат уул”-ын зүүн урд 48.56 гектор талбайд “Ууган гарьд групп” ХХК түгээмэл тархацтай ашигт малтмал хайх хүсэлтийг Аймгийн ИТХ-ын ээлжит бус III хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхийг хороодын гишүүд дэмжлээ.
Аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилтийн Бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний явцын биелэлт 80,3%-тай байна.
Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 65.0 байна. Газар тариалангийн бэлтгэл хангах арга хэмжээний дундаж 74.2% байна.
Сум, баг, өрхийн малын тоо толгойтой нь харьцуулан аймгийн хэмжээнд малчдын түвшинд 9500 тн байгалийн хадлан бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд Баян-өндөр сум-3500тн, Жаргалант-6000тн бэлтгэнэ. Хөрш зэргэлдээх аймаг, сумдын нутаг дэвсгэрт 363 өрхийн 52.8 мянган толгой мал өвөлжиж, 4000 тн хадлан бэлтгэх, өөрийн аймгийн нутагт 826 өрхийн 90.3 мянган мал өвөлжиж, 5500 тн байгалийн хадлан тус тус бэлтгэнэ.
Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгуулагуудад байгалийн хадлан 46 тн, ногоон тэжээл 40 тн, үйлдвэрийн тэжээл 200 тн, хужир шүү 6 тн-ыг тус тус бэлтгүүлэх төлөвлөгөө гарган хүргүүлээд байна. 08 дугаар сарын 20-ны байдлаар 2 аж ахуйн нэгж 5 тн өвс бэлтгэн нийлүүлээд байна.
Аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхэлж, төмс 45 тонн, хүнсний ногоо 102 тонн хураан авсан байна. Энэ онд Баян-Өндөр сум хүнсний ногоо борлуулах 6 цэгт, шинэ ургацын төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг наадмын талбайн арын автомашины зогсоолд зохион байгуулан ажиллаж байна.