ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нийгмийн хөгжлийн хорооны хурлаар “Эх хэл-Эрдэнэт” хөтөлбөрийг хэлэлцлээ

2021-09-10

      Монгол улс 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон Монгол бичгээр хөтлөн явуулах болсонтой холбоотойгоор бүх нийтээр Монгол бичигт шилжих бэлэн байдлыг судлах зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн газраас “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа”-г авсан байна. Уг судалгаанд Орхон аймгийн 4294 төрийн албан хаагч хамрагдсан бөгөөд судалгаанд хамрагдсан нийт төрийн албан хаагчдын 77,0 хувь нь үндэсний бичгийн тодорхой түвшний мэдлэгтэй, үүнээс 19,9  хувь нь сайн мэддэг гэж хариулсан бол, 23,0 хувь нь огт мэддэггүй гэж хариулсан байна.

     Боловсролын үнэлгээний төвөөс авдаг  чанарын үнэлгээний дүнгээр Монгол хэл, бичгийн хичээлээр бага анги 44,6 хувийн үнэлгээтэй  байгаа нь улсын дунджаас 7,2 хувиар илүү, дунд анги 51,2 хувь  байгаа нь улсын дунджаас 07 хувиар илүү, ахлах ангид 40,3 байгаа нь улсын дунджаас 9,3 хувиар бага байна.

     Эх хэл-Эрдэнэт хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын  90 хувь, хувийн хэвшлийн аж ахуйн  нэгжийн ажилтан албан хаагчдын 40 хувийг  үндэсний бичгийн анхан, дунд, гүнзгий шатны мэдлэгтэй болгож, төрийн албан  хэргийг  хос бичгээр хөтлөн явуулах  бэлтгэлийг бүрэн хангана. Хотын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаягийн нэгдсэн стандарттай болж, төрийн  байгууллагууд  100 хувь, хувийн байгууллагын 50 хувь  хос бичгийн  хаягтай болно. Бага анги, монгол хэл бичгийн багш нарын онолын мэдлэг дээшилж,  монгол хэлний сургалтын чанарт ахиц гарна.

     Нийгмийн хөгжлийн хорооны хурлаар хэлэлцүүлэхэд хорооны гишүүд хөтөлбөрийг Хурлын хуралдаанаар төслөөр нь хэлэлцүүлэхийг дэмжлээ.