ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны хурлаар “Эрдэнэт үйлдвэрлэл дэд хөтөлбөр 2018-2021”-ийг хэлэлцлээ

2021-09-10

     “Эрдэнэт үйлдвэрлэл дэд хөтөлбөр 2018-2021” хүрээнд өрхийн үйлдвэрлэгчийн тоог нэмэгдүүлэх хүрээнд ШУТП ОНӨҮГ, ОНТөсвөөс санхүүжилттэй эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй барьцаагүй зээл олгох төсөл хэрэгжүүлсэн, Гарааны үйлдвэрлэл-2019 онд 80 төсөлд 160,0 сая төгрөг, Гарааны бизнес-2020 онд 100 төсөлд 200,0 сая төгрөг Гарааны бизнес-2021 онд 270,0 сая олгохоор 38 бизнесийн 150 орчим төслийн бичиг баримт хүлээж аваад байна.

      Хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, шинэ эх үүсвэрийг бий болгох, Хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгийн хүртээмжийг сайжруулж  Орхон аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зээлийн журам шинэчилсэн зээлийн хэмжээ, хугацааг уртасгасан, ххүүгийн хэмжээг бууруулсан /сарын 0,83% хүүтэй 50,0 хүртэлх сая төгрөгийг 5 жилийн хугацаатайгаар олгох/ байна.

    Төрийн байгууллагаас олгогдож  буй хөнгөлөлттэй зээлд олгогдож  буй хөнгөлөлттэй зээлд 485 төсөлд 9,6 тэрбум төгрөгний зээл олгосон.

      Үйлдвэрлэл эрхлэгч идэд шинэ техник, технологи нэвтрүүлэх, туршлага судлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүрээнд Үйлдвэрлэл, Боловсруулах үйлдвэр-Төсөл, Судалгаа шинжилгээний ажил, Сургалт, арга хэмжээ, Бизнес хөгжлийн төв, Бизнес ширээ-Гарааны бизнес, Оёдол үйлдвэрлэлийн сургалт, инкубатор, Сагс цахим дэлгүүр, Эрдэнэтэд үйлдвэрлэв дэлгүүрийг ШУТП ОНӨҮГ-тай  хамтран  хэрэгжүүлэд байна.