Өнөөдөр аймгийн ИТХ-ын Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүд, ИТХ-ын зарим төлөөлөгчид, Засаг дарга С.Батжаргал, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй хамт 1А хороолол, Бөхийн өргөө, Зэст багт хийгдэж буй инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажилтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.
2021.09.08-ны өдөр гэхэд Оюут багийн бүх айл өрх болон Зэст багийн төв шугамаас салаалсан холболттой 7-8 байрыг эхний ээлжинд хэрэглээний халуун усаар хангахаар боллоо