ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Улсын хэмжээнд “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

2021-09-01

       Өнөөдөр 9-р сарын 1.Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Орхон аймгийн дахь Цагдаагийн газраас  хичээл эхэлж байгаа энэ цаг үед Улсын хэмжээнд "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбогдуулан Орхон аймаг дахь цагдаагийн газраас “Хичээл эхэллээ” арга хэмжээний хүрээнд сургууль цэцэрлэгийн ойр орчмын гарцуудад хяналт тавьж ажиллаа.

     Мөн хүүхэд багачуудыг гэмт хэрэг зөрчил, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн үүрэг оролцоог дээшлүүлэх зорилгоор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар санамж сэрэмжлүүлэгийг тараан ажиллаа. Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг уриаллаа

     Энэ өдөр замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид гэрлээ асаан зорчигчид эцэг эхчүүд болон багш сурагчидад хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн улсын эхмжээнд ирээдүйгээ хамгаалья уриатайгаар Орон нутгийн зам хөдөлгөөний соёл арга хэмжээний хүрээнд жолооны курсийн сонсогчид болон багш нар хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.