ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төрийн дээд одон, медалиар 25 иргэнийг шагналаа

2021-07-04

     Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021.06.02-ны өдрийн 137 дугаар зарлигаар Батлан хамгаалах, Санхүү, Боловсрол, Эрчим хүч, Үйлдвэр худалдаа үйчилгээний салбарын төлөөлөл нэр бүхий хүмүүсийн шагналыг аймгийн ИТХ-ын ажлын албанаас халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан гардууллаа. Шагналыг УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал нар гардуулан өглөө.

Тус зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Баян-Өндөр сумын ахмад настан Ц.Сэргэлэн, “Маргад” дээд сургуулийн захирал, доктор, профессор Ц.Эрдэнэчулуун, “Ирээдүйн Одод” сургуулийн багш, дасгалжуулагч Ч.Марал-Эрдэнэ нар, “Алтангадас” одонгоор 17 иргэн, Цэргийн гавьяаны одонгоор нэг,  Хөдөлмөрийн хүндэт медалиар 3, Цэргийн хүндэт медалиар нэг иргэнийг тус тус шагнасныг гардуулан өглөө.